БНСУ-ын хилээр нэвтрэх хуудсыг цахимаар бөглөх тухай мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим нэвтрэх системийг мөрдөж эхэлж буйтай холбогдуулан нэвтрэх мэдүүлгийн хуудсыг урьдчилан цахимаар бөглөх боломжтой болсон. (Харин 2025 оны 12-р сар хүртэл өмнөхийн адилаар цаасан нэвтрэх хуудсыг ашиглах боломжтой)
Холбогдох зааврыг хавсралтаар авч хилээр нэвтрэхдээ ашиглахыг хүсье.